ҮХСЭН МАЛЫН МАХАНД МАЛЫН ЭМЧ Ж.ОНГАР ХУУРАМЧ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖЭЭ


2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн 14:00 цагийн үед Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачсан том оврын тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот орох замд Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх постын хяналт шалгалтаар илэрч саатуулагдсан талаар TV5 телевизээр орон даяар цацагдсан билээ. Тухай үед тээвэрлэсэн махтай дагалдаж яваа Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн бөгөөд гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулсан талаар бичигдэж, тамга тэмдэг дарагдсан байв.

Энэхүү асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад дээрх саатуулагдсан 20 гаруй тонн үхрийн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар янз бүрийн хүмүүсийн гар дээрээс гарал үүслийн гэрчилгээгүй махыг захын үнээс хямд үнээр худалдан авч цуглаж, хадгалж байсан нь тогтоогдов. Харин энэхүү махыг Улаанбаатарын иргэн Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн нь, Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянаж баталгаажуулаагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон болох нь, мөн уг гэрчилгээнд багийн Засаг даргын тамгыг ямар тамга гэдэг нь мэдэгдэхээргүй бүдэг дарсан. Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тэмдгийг хүчингүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихээс өмнөх Мал эмнэлгийн хяналтын улсын албаны /2003 оноос өмнөх/ тэмдгийг дарж хуурамчаар үйлдсэн болох нь гэрч холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдов. 20 гаруй тонн махыг одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор Зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх болно. Жич: Иргэн "М" нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан зөрчлийг илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч, Мэргэжлийн хяналтын газраас торгуулийн арга хэмжээ тооцож байсан болно. Зарим хариуцлагагүй мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хууль бус үйлдлээс болж аймаг, тухай аймгийн иргэд, Мэргэжлийн хяналтын байгууллага болно бусад төрийн байгууллагуудын нэр хүндийг унагааж олон нийтэд сөрөг мэдээлэл түгээх, буруу ойлголт өгөх явдлыг таслан зогсоохыг мэдэгдье. Харин ард иргэд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, мах махан бүтээгдэхүүнийг гар дээрээс хямд үнээр худалдан авахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА. Энэ асуудлын талаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагт холбогдох албаны хүмүүс Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргүүлэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 17 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 18 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 20 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 21 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 21 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 22 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр