АМИА АЛДСАН СКАУТЫН ГИШҮҮН Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРГИЙН “ГЭРЧ БИШ” ГЭЖЭЭ


Монголын скаутын холбооны гишүүн У энэ сарын 25-ны өдөр зуурдаар таалал төгсчээ. Түүнийг талийгаач Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийн гэрч байсан бөгөөд түүний амийг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл цахим хуудсанд тархаад байна. Үүнтэй холбогдуулан Монголын Скаутын холбооноос мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

"Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэнийн хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна. Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24-нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм. Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ.

Энэ тухай мэдээллийг анхлан сошиал орчинд "Цэнхэр үст Цэрэн" хэмээн алдаршсан Э.Цэрэн гэх эмэгтэй тараасан. Тэрбээр "Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож...Тэрээр 2018.10.24 ны өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад... Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачын ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан... Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан.

Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачийн эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэгч хийдэг байсан юм байна. Талийгаачийг утсаар хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Нэмэхбаяр 3 сарын 1 нд Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ...тэр Монголоос зугтлаа.

Талийгаач Г. УЛСБОЛДЫН үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе... Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй... Тэр амаа хамхисан бол магадгүй, амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье. Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна... Над руу ч ирэхыг үгүйсгэхгүй" хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 14 минутын өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 1 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 7 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 7 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 8 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр