“ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ШИНЭ ХЭНТИЙ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


Төрийн бүхий л шатны үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг дээшлүүлэх зорилгоор "Иргэдийн оролцоотой Шинэ Хэнтий" төслийг Хэнтий аймгийн ЗДТГ, "Тогтвортой амьжиргаа 3" төсөл хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг аравтын зохион байгуулалтад оруулж, 18 сум 88 багт 120 хөгжлийн чиглүүлэгч томилон ажиллуулж байна.

Хөгжлийн чиглүүлэгчид нь тухайн хариуцсан аравтын бүлэгтээ мэдээ мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох дээд байгууллагад уламжлах, сум орон нутагт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж хамтдаа шийдвэр гаргах зэрэг үүрэг хүлээхээс гадна ОНХС-ийнтөлөвлөлтийнүйлажиллагаанд иргэдийн идэвх санаачилгыг сайжруулахад түлхүү анхаарч ажиллана. Ингэснээр иргэдийн оролцооны дундаж 2019 онд 70 хувь, 2020 онд 100 хувьд хүрсэн байх зорилт дэвшүүлжээ.

Өнгөрсөн онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд туршилтын журмаар хэрэгжүүлсэн "Аравт" төслийн үр дүнд малчид иргэд бэлчээр, газар усны маргаанаа хамтдаа шийдвэрлэж, хадлан тэжээлээ хамтдаа бэлтгэж, үйлдвэрлэл эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн зэрэг сайн туршлагууд бий болсон байна. Тиймээс энэхүү үр дүнгээс санаа авч аймгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэхээр орон нутгийн удирдлагууд шийдвэрлэжээ.

Тиймээс чиглүүлэгчдийг чадвахжуулах, зохих мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор 5 бүлэгт хуваан сургалтад зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 3 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 4 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 9 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 9 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 10 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26