УЛСЫН БҮРТГЭЛИЙН ОНЛАЙН СҮЛЖЭЭНД СУМ, ХОРООДЫГ БҮРЭН ХОЛБОНО


Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газарнь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр "Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийг 2018 оны 02 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, 2 дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбосон бол2019 онд үргэлжлүүлэн 120 сумыг үе шаттайгаар бүрэн холбохоор ажиллаж байна.

Өмнө нь тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1000-250.000 орчим төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл одоо онлайн сүлжээний тусламжтайгаар цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх олон давуу талтай боллоо.

Өөрөөр хэлбэлиргэд өмнө нь иргэний бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харъяалах дүүргээсээ авдаг байсан бол одоо онлайн сүлжээний тусламжтайгаар харъяалал харгалзахгүйгээр шууд сум/хорооноосоо авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй иргэдийн хувьдцаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай.

Сумдыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудад ихээхэн хамааралтай бөгөөд аюулгүй байдал хангагдах чухал ач холбогдолтой.

"Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, аймаг, сумын удирдлагууд бүх талын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн оновчтой байдлыг сайжруулах, бүртгэлийн мэдээллийн сан хоорондын зөрүүтэй байдлыг арилгах, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн "Нэг иргэн-нэгбүртгэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилтын хүрээнд дээрх төслийг ийнхүү хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд 2018 онд холбогдсон сумд:



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 3 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 5 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 10 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 11 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26