Н.ОЮУНЦЭЦЭГ: ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООСОН


Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хэрх" тосгонд 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч долоон настай хүү амь насаа алджээ. Гэтэл энэ хэрэг хоёр жилийн турш шийдэгдэхгүй явсаар шүүхээс ослын буруутанд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Хохирогчийн ээж Н.Оюунцэцэг "М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч, 50 метр газар чирж амь насыг нь хохироосон. Хэргийг мөрдөн байцаагч Мөнхсүх хүлээн авч шалгасан ч мөрдөн шалгах ажиллагааг хэт удаан явуулснаас хэрэг шийдэгдэхгүй хоёр жил боллоо. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Түүнээс үхэлд хүргэх ужиг эмгэг өвчингүй байсныг бичсэн байдаг. Гэтэл Мөнхсүх байцаагч Эрүүл мэндийн төвийн дарга Лхагвадоржоор тархины усжилтаас үүссэн тархины саа саажилт оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан нь үнэн гэсэн хуурамч бичиг гаргуулж авсан. Хүүг маань мөргөчихөөд зогсохгүй 50 метр газар чирсэн. Хүү маань тав хоног ухаангүй ГССҮТ-д хэвтээд нас барсан" гэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангид хамрагдах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуулийн ерөнхий ангийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэх ял оноожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 32 минутын өмнө
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 48 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан Өчигдөр
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2026/08/07
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 2026/08/07
Өнөөдөр ихэнх нутгаар хална 2026/08/07
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06