Хан-уул дүүрэгт байрлалтай "KFC" түргэн хоолны газрын шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсаныг нийслэлийн шуурхай хуралдаан дээр танилцууллаа.
Шинжилгээний хариугаар уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн бөгөөд Гүний худгаас усаа авсан гэж байна. Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактери илэрсэн байна. Түүнчлэн хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн байсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тийм учраас өнөөдрөөс бүтээгдэхүүний дээж нь шаардлага хангаагүй тул бүх салбарууд нь хаахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна