ГОЛ МӨРНИЙ МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Хадтай сэрүүн булаг" гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн "Агила терефорт" загварын 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргасан.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ тус сумын иргэн Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим "Ховд" голд /Ө-480236'29", У-910922'51"/ осолдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 23 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06