KFC-ГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДЭЭ УГЖИЖ БАЙНА

Өнөрцэцэг
2019/02/17

KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлээд хордлогонд орсон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй манай сайтад хандлаа. Тэрээр хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа ч бие нь дээрдэхгүй байгаа гэв. Тэрээр ХӨСҮТ-д хандаагүй харин гомдлоо Зайсанд байрлах KFC-гийн салбарт гаргаж бүртгүүлжээ. KFC-гээр үйлчлүүлээд гомдолтой үлдсэн түүнээс цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

- Зайсанд байрлах KFC-гийн салбараар хэзээ, хэнтэй хамт үйлчлүүлсэн бэ?

- 2019 оны хоёрдугаар сарын 11-нд 18 цагийн орчимд нөхөртэйгээ хамт 23 500 төгрөгийн бүтээгдэхүүн авч хооллосон. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 12 -нь өглөөнөөс эхлээд нөхөр бид хоёр бөөлжиж, гүйлгэсэн. 13-ны өдрөө гүйлгэлт, бөөлжилт зогсохгүй хамаг бие тэнхэлгүй болж хувийн эмнэлэгт хандаад одоо эмчилгээгээ үргэлжлүүлж байна.

- Биеийн байдал нь дээрдэж байна уу? ХӨСҮТ-д яагаад хандаагүй юм бэ?

- Манай хүүхэд найман сартай, би хүүхдээ хөхөөрөө хооллодог. Хордлого авсан учир хөхөөрөө хооллож болохгүй угж хөхүүлж байгаа. "Интермэд" эмнэлэгт үзүүлсэн, 420,000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Одоо ч биеийн байдал дээрдэхгүй, ажилдаа явж чадахгүй байна. KFC-рүү утсаар ярьсан гомдлыг тань хүлээж аваад бүртгэлээ, манай буруу гэдгийг албан ёсоор тогтоогоогүй, шинжилгээний хариу хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Бид гомдолтой байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 4 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 6 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 11 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 12 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26