ТУУЛ ГОЛ ОРЧМЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР АШИГЛАЛТЫГ ЗОГСООХООР БОЛОВ


Хан Уул дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран дүүргийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, Туул голын ай сав дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 29 иргэн, зарим аж ахуйн нэгжийн хууль зөрчин газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгажээ.

Улмаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017, 2018 онд явуулсан хяналт шалгалтын дүнг үндэслэн БОАЖЯ-ны сайдын 2018 оны А/76, А/113 дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай" тушаал гаргаж, нийт 34 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Гэвч Нийслэлийн хэмжээнд Богдхан уулын тусгай хамгаалалтын газар, Туул голын ай сав дагуу Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмших, ашиглах эрх олгосон 1726 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчинтэй хэвээр байгаа, мөн 29 өрх айл газар эзэмших зөвшөөрөлгүй суурьшин амьдарч байна.

Прокурор, Байгаль орчныг хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хамтарч ажиллахаар санал солилцож, иргэд, хуулийн этгээдээс Хан-Уул дүүргийн тусгай хамгаалалтай нутаг дэвсгэр, Туул голын ай сав газарт зөвшөөрөлгүй газар ашиглах явдлыг хуулийн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 5 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 8 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 13 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 13 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26