ТАЙЛАНДЫН ХААН ДҮҮДЭЭ ХОРИГ ТАВИЛАА

Өнөрцэцэг
2019/02/09

Тайландын Эзэн хааны гэр бүлийн гишүүн 67 настай гүнж Уболратана Махидол тус улсын Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан ч энэ санаа нь бүтэхгүй болж хувирлаа. Учир нь эзэн хаан Важиралонкорн дүүгийнхээ энэ үйлдлийг улс үндэстний ёс уламжлал хийгээд үндсэн хуулийг хүчгүйдүүлэх сөрөг үр дагавартай хэмээн үзэж хориг тавьсан байна. Эзэн хааны бие төлөөлөгч "Гүнжтэн Ерөнхий сайдад нэр дэвших нь Эзэн хааны гэр бүлийнхэн улс төрд оролцохгүй гэх бодлоготой шууд харшилдсан явдал учир дээрхи шийдвэрийг гаргахад хүргэсэн бас нэг шалтгаан болсон" гэх тайлбарыг өгчээ. Уболратана гүнж нь Тай Ракса Чарт намаас нэр дэвшихээр яригдаж байсан бөгөөд тус нам нь олон жилийн турш хаант засаглалын эсрэг байр суурь хадгалж буй нам юм. Хэрэв гүнж Уболратана нэр дэвшсэн бол Тайландын одоогийн Ерөнхий сайд Прают Чан-очатай өрсөлдөх байсан. Прают Чан-очаг цэргийн эрх мэдэлтнүүд тууштай дэмждэг. Нөгөөтэйгүүр Тайландын хааны байр суурь хэвээр хадгалагдаж байгаа нь өнөөгийн Ерөнхий сайдын ач тус гэж улс төр судлаачид бичдэг юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 8 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 9 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 10 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 15 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 15 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 16 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26