Сүүлийн таван жилийн үзүүлэлтээр Улаанбаатар хотын агаарын бохирдол арав дахин их байна гэх дүгнэлтэд хүрсэн. 2009 онд хүн амын нийт нас баралтын 8.2 хувийг агаарын бохирдлоос үүдэлтэй гэж байсан бол сүүлийн үеийн хийсэн судалгаагаар 20.6 хувь болж өссөн байгаа юм. Энэ нь нийслэл хотын насанд хүрэгчдийн арван хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн үг. Мөн хүүхдийн өвчлөл, томуу, томуу төст өвчний гол шалтгаант агаарын бохирдол, энэхүү утааны асуудал болж хувираад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна