300 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХАР ТАМХИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ


Өчигдөр 13.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Тайланд улсаас Монгол улс руу шуудан илгээмжээр хар тамхи хүлээн авсан этгээдүүдийг газар дээр нь саатуулсан билээ.Тодруулбал, манай улсын хилээр хууль бусаар хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэн Шон нь гадаад хэлний сургалтын төвд багшилдаг 31 настай иргэн бөгөөд тус мансууруулах бодисыг илгээмжээр хүлээн авч, хууль бусаар хадгалж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Дээрх илрүүлсэн хар тамхи нь мансууруулах үйлчилгээтэй мөс буюу /ICE/ хэмээх бодис аж.Энэ нь Монгол Улсын хэмжээнд маш их хэмжээний буюу 300 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээгээр хар тамхи илэрсэн анхны тохиолдол болж буйг албаныхан мэдээлжээ.Хар тамхины төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлсэн Нигер улсын иргэн Шон нь багшлах эрхийн бичигтэй ба манай улсад өмнө нь ямар төрлийн ажил эрхэлж байсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн өнөөдөр Нигер улсын иргэн Шон гэгчтэй хамаарал бүхий хоёр гадаадын иргэнийг уг хэрэгт холбогдуулан саатуулан цагдан хорьжээ.Уг хар тамхийг дээрх иргэд Тайландаас Монгол руу олон улсын илгээмжээр оруулж ирсэн байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 9 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 12 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 17 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 17 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26