НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 10 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 12 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 17 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 18 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26