Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулрхаг нутгаар 11-16 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. |
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна