Автобуснаас хөөгдсөн оюутан осгож амиа алджээ


Украины умард хэсгийн Олевск хотын ойролцоохи ойд осгож нас барсан охиноо олоход нүдэнд нь айдас хурсан байсан гэж хохирогч Ирина Двортескагийн аав хэвлэлийнхэнд ярьжээ. Анагаахын сургуульд сурдаг 21 настай Ирина Двортеска эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ээжийгээ эргэхээр гэрээсээ гараад хоёр хоног сураггүй болсны эцэст тун харамсалтай байдалтай олдсон байна. Орон нутгийн хэвлэлд бичснээр бүсгүй автобусны зардал болох 25-хан гривнаг төлөөгүйгээс энэ харамсалтай хэрэг гарчээ. Автобусны жолооч Олег Зелинский бүсгүй шөнийн 04 цагт автобусанд суусан боловч үйлчилгээний хөлс байхгүй гэсэн учраас хүчээр буулгасан гэж тайлбарласан байна. Албаныхны таамгаар талийгч бүсгүй автобуснаас хөөгдөж буусныхаа дараа замаа товчлох гэж ой дундуур явж, улмаар төөрсөн бололтой юм. Хохирогчийн ар гэрийнхний өгч байгаа тайлбараар хохирогч бүсгүй хамгийн эхний автобусанд амжин суух гэж яарснаас мөнгөө гэртээ мартаж, ийм явдал болжээ. Харин цагдаагийн газраас үйлчлүүлэгчдээ хэт хайнга хандаж, улмаар амь насаа алдахад хүргэсэн автобусны жолооч Олег Зелинскийд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 10 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 12 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 18 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 18 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26