Онлайн ертөнцийн хамгийн алдартай, хамгийн олон хэрэглэгчтэй Инстаграм, Мессенжер, ВатсАпп зэрэг аппликейшнуудыг Фэйсбүүк өөртөө нэгтгэх болсон талаар Их Британийн ДэйлиМэйл мэдээлжээ. Тус аппликейшнууд нь тус тусдаа оршсон хэвээр байх ч чат буюу харилцан зурвас бичих функцуудын системийг нэгтгэхээр төлөвлөж, хэдийнэ анхан шатны боловсруулах ажилдаа орсон байна. Эл ажлыг гүйцэтгэхэд багагүй хугацаа шаардлагатай бөгөөд 2020 онд багтаан нэр мөр эцэслэхээр ярьж байгаа аж. Тэгэхээр онлайны харилцаа холбоонд цоо шинэ гаргалгаа гарч ирнэ гэсэн тайлбарыг Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг Америкийн Нью-Йорк таймст өгчээ. Шинэчлэлийг хийж дуусгасны дараа гарах хамгийн том өөрчлөлт нь Фэйсбүүкийн хэрэглэгч шууд өөрийн хаягаас ВатсАпп аппликейшнийг ашигладаг хүнд зурвас илгээх боломжтой болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна