"Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Их тэнгэрийн амнаас хойш, Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км-т 2.5 магнитудын газар хөдлөлт болсон.
Их тэнгэр, Зайсан орчимд амьдардаг хүмүүст илүү мэдрэгдсэн. Чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ сонсогдсон гэсэн мэдээллийг иргэд өгч байгаа. Бид газар хөдлөлтийн тухай мэдээллийг ОБЕГ-т өгсөн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна