БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жинпин нь эрчимтэй өсч буй өндөр технологийн салбарт дэглэм тогтоож байгаагаараа чөлөөт нийгмийн хамгийн том дайсан мөн гэж тэрбумтан, хөрөнгө оруулагч Жорж Сорос өчигдөр Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчидтой зоог барих үеэр мэдэгдсэн байна. Хятад бол дэлхий дээрхи цорын ганц авторитари дэглэмтэй улс мөн гэхдээ бас чинэлээг, хүчирхэг, өндөр технологид хүрсэн улс учраас Оросын В.Путинээс тэгтлээ их айх шаардлага үгүй хэмээн нэмж хэлжээ. Мөн түүний үзэж байгаагаар сайн ардчиллыг дэлгэрүүлж байгаа орон бүр АНУ-ын технологийн аварга Фэйсбүүкийн сувгийг чөлөөтэй нэвтрүүлэх нь зөв гэж үздгээ илэрхийлсэн аж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна