ТАЙВАНИЙН “УСНЫ ХУВЦАСТАЙ УУЛЧИН” УУЛАНД ОСОЛДЖЭЭ


Сошиал ертөнцийн бас нэгэн содон алдартан болох Тайванийн Bikini Hiker буюу Усны хувцастай уулчин саяхан Юшан ууланд ганцаараа авирч яваад осолдож амиа алдсан талаар ВВС агентлаг онцолжээ. Жижи Ву хэмээх 36 настай олон улсын интернет од янз бүрийн өнгөлөг усны хувцастай зургаа уулын оройд авахуулж, сошиалд алдаршсан нэгэн юм байна. Уулчин эмэгтэй уулын хавцал руу унасныхаа дараа түргэн тусламж дуудсан боловч тухайн үед цаг агаарын байдал таагүй байсны улмаас аврах ангийнхан цагтаа очиж амжаагүй гэнэ. Тэднийг ослын газар очиход алдартай уулчин эмэгтэй 4300 орчим метрийн өндөрт осгож амиа алдсан байдалтай олджээ.

Орон нутгийн Фокус Тайвань хэвлэлийн мэдээлснээр Жижи Ву нь сайн найзыгаа алдсаны дараагаас уулын оройд авирч усны хувцастай зургаа Фэйсбүүкт оруулж эхэлсэн байна. Тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зуу гаруй удаа ууланд авирч, 97 удаа уулын орой дахь усны хувцастай зургаа сошиалд нийтэлсэн аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 10 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 12 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 18 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 18 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26