ХЯТАДЫН ХУАВЭЙ КОМПАНИЙН УДИРДЛАГА ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДАВ


Польш, АНУ-ын эрх баригчид Бээжинг НАТО-гийн зүүн бүсийн стратегийн онцгой ач холбогдол бүхий улсад тагнуулаа шургуулсан гэх үндэслэлээр шалгалт хийж, баривчилгаа явуулжээ. Польшийн хэвлэлд бичсэнээр БНХАУ-ын Хуавэй компанийн Польш дахь салбарын гүйцэтгэх захирал Ван Вэйжин, Польшийн Сөрөг тагнуулын газрын дарга асан Пиотр Дурбажло нарыг тагнуулын ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр саатуулаад байгаа юм байна. Ван Вэйжиний хувьд өнгөрсөн долоо хоногт тагнуул хийсэн хэрэгт сэрдэгдэх үеэр өмгөөлөгч нь эрс няцаасан хэдий ч Хуавэйн дээд удирдлагаас түүнийг ажлаас нь халах шийдвэр гаргасан аж. Харин П.Дурбажлогийн талаас ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

Ван Вэйжин нь тус улсын Цэргийн технологийн их сургуулийн зааварлагчаар ажилладаг Пиотр Друбажлогоор дамжуулан нууцлалын зэрэглэлтэй мэдээллийг гартаа оруулсан байж болзошгүй гэж шалгалтыг хамтран явуулсан Польш, АНУ-ын талаас мэдэгдлээ. Ван Вэйжин нь Хуавэй компанийн тэтгэлэгтэй тэмцээнийг тус их сургуульд зохион байгуулж, түрүүлсэн оюутнуудын бүх зардлыг даан БНХАУ-руу аялалаар явуулах зэргээр маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь тагнуул элсүүлэх нууц зорилготой байхыг ч үгүйсгэхгүй гэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 10 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 12 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 18 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 18 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26