ЦООНОГ ӨРӨМДӨХ, ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛНО


Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтын давхардал, шат дамжлагыг багасгах, нийслэлээс үзүүлж буй зарим зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилго бүхий системийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил үе шаттай хийгдэж буй. Нийслэлийн Байгаль орчны газрын Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл олгох үйлчилгээний бүрдэл материалын нэг болох "Ус цэгийн координат, тандан судалгаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагын дүгнэлт"-ийг цахим системээр авах бүртгэлийг хэрхэн хийх тухай тусгай эрхтэй 40 гаруй компанийн aжилтан албан хаагчдыг сургалтад хамруулаад байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт удирдлагын системтэй уялдан ажиллах Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал-eservice.ulaanbaatar.mn хэрэглээнд нэвтрээд байна. Уг нэгдсэн портал хэрэглээнд нэвтэрсэнээр нийслэлийн иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, мэдээллийн нэгдсэн сантай болох, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

Цахим үйлчилгээний ухаалаг нэгдсэн системийг хөгжүүлж, төрийн мэдээлэл солилцооны системтэй холбон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж буй нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх" зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 10 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 12 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 18 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 18 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26