Ш.АЛТАНТУЯАГИЙН АМЬ НАСЫГ ХОРООСОН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ МАЛАЙЗАД БОЛНО


Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.01.23/10:30 цагт Ша Алам хотод эхэлнэ.

Б.Энхжин

Малайзийн Селангор мужийн нийслэл Ша Алам хотын шүүх өчигдөр /2019.01.22/ талийгаач Ш.Алтануяагийн гэр бүлийнхний хүсэлтээр 31 настай Б.Энхжинг шүүх ажиллагааны үеэр орчуулагчаар ажиллахыг зөвшөөрсөн байна.

Б.Энхжин нь Малайз улсад амьдардаг, нягтлан бодогч мэргэжилтэй, санхүүгийн баримт бичиг орчуулж байснаас гадна орчуулагчийн албан ёсны үнэмлэхгүй хэмээн хэргийн холбогдогч Абдул Разак Багиндагийн өмгөөлөгч шүүмжилж байсан юм. Мөн түүнийг Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэнтэй ойр байсан, өчигдөр хэргийн гэрчүүдтэй хоёр цагийн турш уулзалт хийсэн зэрэг нь маргаан дагуулж байв. Харин өчигдөр /2019.01.22/ Ша Алам хотын дээд шүүх Ш.Алтантуяагийн хэргийн орчуулагчаар Б.Энхжинг албан ёсоор батламжилсан байна.

Талийгаач Ш.Алтантуяа нь 13 жилийн өмнө буюу 2006 онд амь насаа алдсан бөгөөд 2007 онд түүний аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хүү М.Мөнгөншагай, М.Алтаншагай нар нь цагдаагийн албан хаагч байсан Азила Хадри, Сирул Азар Омар, Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газрын эсрэг зарга үүсгэж байсан. Харин талийгаачийн бага хүү М.Алтаншагай нь 2017 онд, 15 настайдаа нас барсан тул хэргийн давж заалдагчаар шүүх хуралд оролцох боломжгүй болжээ.

Өнөөдрийн шүүх хуралд С.Шаарийбуу, М.Мөнгөншагай нар давж заалдагчаар оролцож, Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Бангкок дахь Монголын ЭСЯ-ны консулын ажилтан Г.Бямбасүрэн нар шүүх хурлын явцыг ажиглах бол Б.Энхжин орчуулагчаар ажиллах юм. Энэ удаагийн шүүх хурлын явц нэгдүгээр сарын 31-ыг хүртэл үргэлжлэх аж.

Харин шүүгдэгчээр Абдул Разак Багинда, цагдаагийн ажилтан асан Сирул Азар Омар, Азила Хадри нар дуудагдсан. Талийгаачийн гэр бүл тэднээс 24.1 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байгаа.

Монголын Хүний эрхийн комиссын гишүүн П.Оюунчимэг "12 жилийн турш Монголын хүний эрхийн комисс талийгаачийн ар гэрийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. Малайзын шүүх систем хэргийг нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байна. Хүний амь бол юугаар ч үнэлшгүй зүйл. Малайзын шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг дэлхий даяараа харах болно " хэмээн хэлжээ.

Хэргийг эргэн сануулбал, Ш.Алтантуяа нь Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байгаад 2006 онд амиа алдсан. Энэ аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд захиалсан гэж үздэг. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Р.Багинда нь мафийн бүлгийн эгнээнд багтдаг, улс дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулга хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг юм.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Харин 2016 онд Малайзын шүүхээс цаазын ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байжээ. Хэргийн жинхэнэ захиалагч хэмээн талийгаачийн ар гэрийнхний үзэж буй Багиндаг хэрэгт холбоотой гэх нотлох баримт хангалтгүй байсан гэх шалтгаанаар сулласан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 16 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06