АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ


Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10 дугаар сард орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон Засгийн газрын өртгөтгөсөн хуралдааны төгсгөлд гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар оролцож авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг, чиглэл өгөв.

Тухайлбал, орон нутагт хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон, албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг гэх мэт зөрчил, дутагдлууд давтагдан гарсаар байгааг анхааруулж, тэдгээрийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Авлигатай тэмцэх газрын зүгээс дээрх зөрчилд хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй, идэвх санаачилгагүй байгаа нь тухайн хэрэг, зөрчил давтагдан гарах шалтгаан болж байна. Иймд Авлигатай тэмцэх газрын зүгээс 2019 онд авлигаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хүнд суртал гаргасан төрийн албан хаагчдын талаар олон нийтэд нээлттэй мэдээлж, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг ил тод болгон олон нийтийн хяналтыг улам нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 11 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 13 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 19 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 19 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 19 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26