НЭГ ОЙ ХОЁР САРТАЙ ХҮҮХДИЙГ ГУДАМЖИНД ТӨӨРҮҮЛСНЭЭС ХӨЛ ГАР НЬ ХӨЛДӨЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ


Өнгөрөгч онд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг нийтдээ 573 үйлдэгдсэн тоон судалгаа байна. Үүнээс харахад хүүхдийн хамгийн ойр байх эцэг эх хамаатан садан, ах дүү нарын хүрээлэл нь эргээд тэднийг хохирогч болгож байна гэсэн үг юм. Хүүхдийн эсрэг гэх тодотголтой санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлүүд тэдний эрүүл мэнд, амь нас, ирээдүйд ноцтой хохирол учруулсаар байна.

Өнгөрөгч амралтын өдөр бүрэн гүйцэд хөлд ч ороогүй өөрийн төрсөн хүүгээ архинаас болж гудамжинд төөрүүлэн орхисон харамсалтай хэрэг гарсан байна. Нөгөө талаас гудамжинд олон цаг уйлж буй хүүхдэд иргэний үүргээ биелүүлэн туслах сэтгэл хүн бүрт үгүй болсон гэлтэй. Өвлийн хүйтэн шөнө гудамжинд уйлж буй хүүхдийг дулаацуулж аврахгүй юм гэхэд зохих байгууллагад хандаагүй олон цаг болсноос хүү өдгөө гар хөлөө тайруулах хэмжээнд хүрчээ.

Тодруулбал, Энэ сарын 13-ны өдрийн шөнийн 01 цагт цагдаагийн шуурхай утсанд гудамжинд бага насны хүүхэд төөрсөн байдалтай уйлж байна гэх дуудлага иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн бүрэлдэхүүн очиход Баянзүрх дүүргийн 22-р хороонд Алтан-Өлгийн тоотод оршин суух хаягтай 39 настай эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон үедээ өөрийн төрсөн хүү болох нэг ой хоёр сартай эрэгтэй хүүхдийг гудамжинд орхин явсан байжээ. Улмаар нэг ой хоёр сартай эрэгтэй Г нь хөл, гар нь хөлдсөн байдалтай олдсон юм. Шөнийн харанхуй гудамжинд ээжийгээ нэхэж олон цаг уйлсан бяцхан хүү хүнд хэлбэрийн хөлдөлттэй одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Гудамжинд хүүхэд уйлах чимээгэр иргэд цагдаад дуудлага өгсөн аж.

Мөн нэг сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт хоёр настай эрэгтэй хүүхэд гэртээ байх үедээ халуун тогоотой хоолонд түлэгдэж амь насаа алдсан хэрэг гарсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дээрх гэмт хэргүүд нь ихэвчлэн хүүхдийн эрхийг ноцтой зөрчисөн тохиолдлууд байгаа юм. Учир нь эцэг эхийн үүргээ бүрэн биелүүлээгүй, хүүхдийг хараа хяналтгүй орхих, асран хамгаалах үүргээ дутуу биелүүлсний улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд ахуйн хүрээнд болон гудамж талбайд ноцтой бэртэж байгаа юм. Иймд эцэг эхчүүд та бүхэн өөрийн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, хүүхдийн хажууд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, тэдний эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байна

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 13 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 14 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 15 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 21 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 21 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26