ЦАГААН САРААР НЭГ ӨРХӨӨС ГАРАХ ДУНДАЖ ЗАРДАЛ 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА


Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хоёрдугаар сарын эхэнд тохиож байгаа энэ жилийн сар шинийн бэлтгэлээ айлууд хэдийнэ базааж эхэлжээ. Тэгвэл энэ баярт зориулж айл өрхүүд хэчнээн төргөр зарцуулдаг талаарх судалгааг Үндэсний статистикийн хороо хийсэн байна. Тооцооллоор Цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээ зоогийн зардалд дунджаар 696.1 мянган төгрөг гарахаар байгаа бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээ буюу мах шүүс 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардалд зарцуулагдах аж. Харин гарын бэлгэнд нэг өрх дунджаар 780,000 төгрөг зарцуулахаар байгааг дараах байдлаар тооцжээ. Нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзээд, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзсэн байна. Ингээд тооцвол Цагаан сарын баярын хамгийн гол хоёр төрлийн зардалд нэг өрх дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байгаа юм. Энэ баяраар идээ будаанд зориулдаг нэг өрхийн дундаж зардал 2012 оноос хойш хэрхэн өөрчлөгдөж ирснийг доорх зураг харуулна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 14 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 16 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 21 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 22 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 22 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 2026/10/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 2026/10/26
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2026/10/26