ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРЧЭЭ


Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 1 хүний амь нас хохирч, 11 хүн бэртэл гэмтэл авсан ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэн ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт T.Aqua маркийн автомашин N.Tiida, T.Camry, H.Aerocity автомашинууд болон автобустай мөргөлдөж, зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,

Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг "Цагаан хаалга" гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож 39 настай эмэгтэй Х-н амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байна.

Осол хэргийн шалтгаан нөхцлийг үзвэл орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас замын хажуу, далан руу онхолдох хэлбэрээр дийлэнх хувь нь бүртгэгдэж байна.

Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл хоорондын зай барихгүй байх нь урд яваа автомашины араас мөргөх болон бусад осол гаргах эрсдлийг үлэмж нэмэгдүүлдэг. Ихэнх оронд нэг секундэд өмнөх автомашинаа гүйцэж түрүүлж амжихгүй зайг "Хэт ойр" гэж үздэг бөгөөд суурингийн гадна замд өмнөх автомашинаа гүйцэхэд 3 секунд шаардах зайг барих нь зохистой юм.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж змад хийсэн хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 3700 зөрчил үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллалаа

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 13 минутын өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 21 минутын өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 15 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 17 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 22 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 22 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 23 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 2026/10/27
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 2026/10/27