ХОЁР САРТАЙ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХИЙН ТУЛД 22 САЯ ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ


Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй, 32 настай "Ш"-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, дэд ахлагч Э.Мөнхжаргал, дэд ахлагч Ө.Энхманлай нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад нь айлын цонх онгорхой, дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгааг харсан байна. Энэ үйлдэл нь сэжиг бүхий санагдсан тул шалгахад урьд өмнө дөрвөн удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсныг илрүүлжээ.

"Ш" нь хоёр сартай хүүхдээ тэжээхийн тулд, амьдралын боломж муу учир хулгай хийсэн гэж мэдүүлсэн байна. Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгийн үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг тогтоогдож байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Ш нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж байх үедээ мөн энэ хэргийг үйлджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 минутын өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 18 минутын өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 15 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 17 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 22 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 22 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 23 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 2026/10/27
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 2026/10/27