БАЯРЫН ӨДӨР СОГТУУ ҮЕДЭЭ ХОЙД ЭЦГЭЭ ЗОДОЖ АМЬ НАСЫГ НЬ ХОРООСОН ХЭРЭГ ГАРЛАА


Баярын өдөр гэр бүлийнхээ хүмүүстэй маргалдаж улмаар согтуурсан үедээ аминд нь хүрсэн хэрэг гарсан байна.

Энэ сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны тоотод оршин суух иргэн хойд эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын шуурхай утсанд "Манай нөхөр гэртээ үхчихсэн хэвтэж байна" гэсэн мэдээлэл ирсэн аж.

Хэргийн газарт жижүүрийн бүрэлдэхүүн шинжээч эмчийн хамтаар очиж үзлэг шалгалт хийхэд тус тоотод оршин суух хаягтай эрэгтэй 48 настай М нь зүүн хөмсөгний дээд зовхи хөхөрсөн, зүүн чамархай хавдсан шархтай нас барсан байжээ. Хэргийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тус тоотод оршин суух эрэгтэй 26 настай А нь байсан аж. Тэрээр хойд эцэг болох 48 настай М-тэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож амь насанд нь хүрчээ.

Урьдчилсан дүгнэлтээр тархины битүү бэртлийн улмаас амьсгал хураасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гараад байгаа аж. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас 31 кадр зураг, хугарч гэмтсэн хуванцар цаг, гарын мөр зэргийг нотлох баримтад хавсарган авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 26 настай А-ийг эрүүлжүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 44 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28