ХАР ТАМХИНД ДОНТОГСОДЫН ИХЭНХИ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА


Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсч байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны арван сарын байдлаар 162 хэрэгт 312 хүн шалгагджээ. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүд ч байгаа юм.

Сүүлийн гурван жилийн судалгаагаар бүрэн болон бүрэн бус боловсролтой иргэд дийлэнх хувийг үйлджээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг гол шалтгааны нэг нь ажилгүйдэл болж байна. Богино хугацаанд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоос болж гэмт хэрэгтэн болох тохиолдол цөөнгүй байдаг аж. Насны хувьд 2016 онд нийт гэмт хэрэгт холбогдож шалгагдсан хүмүүсийн 50-иас дээш хувь нь 19-25 насны залуус байжээ. Гэтэл 2017 онд 26-35 насны залуус нийт холбогдсон хүмүүсийн 51 хувийг эзэлсэн. 2018 оны эхний арван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 46 хувийг 19-25 насны 37 хувь нь 26-35 насны хүмүүс эзэллээ. Өөрөөр хэлбэл дийлэнх хувийг 19-25 насны залуус эзэлж байна. Сүүлийн үед ЕБС-ын хүүхдүүд энэ гэмт хэрэгт холбогдох боллоо. Энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн залуу холбогдогч нь 13 настай хүүхэд байсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 6 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 7 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28