ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА


НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 15-нд боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-аас харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ", "Урьдчилан сэргийлэх үзлэг", "Элэг бүтэн Монгол хөтөлбөр" болон "Цахим системийн хэрэгжилт"-ийн хэрэгжилт, үйл явцын талаар хэлэлцэж, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Мөн томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар зохион байгуулж ажиллах үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт өглөө.

Хурлын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулсан харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудад "Талархал" гардуулсан юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/191 дүгээр тушаалын дагуу "Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ"-ыг энэ сарын 05-ны өдрөөс нийслэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын санхүүжилтээр 10 ширхэг компьютер, дагалдах хэрэгслийг Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн ЭМТ болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өглөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 6 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 7 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28