ТЕРРОРИСТУУД ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН АМИНД ХҮРЧ, БАРЬЦААЛЖЭЭ


Бүгд Найрамдах Конго улсад үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын энхийг сахиулагчид амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.Энхийг сахиулагчид орон нутгийн цэргүүдийн хамтаар тус улсын Киву мужид хамтарсан цэргийн ажиллагаа явуулах үеэр халдлагад өртжээ. Халдлагаар долоон энхийг сахиулагч, Конго улсын 12 цэрэг харамсалтайгаар амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээлэв.Амиа алдагсдын зургаан нь Маливи улсын иргэн бол нэг нь Танзани улсын иргэн байсан гэнэ. Дээрх мэдээллийн дараа эрх баригчид үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Мөн арван энхийг сахиулагч сураггүй болсон ба зэвсэгт босогчдод барьцаалагдсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг мэдээллийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгч баталжээ.Уганда улсаас гаралтай Конгын цэргүүд "Ардчилсан холбоотны хүчин" гэх зэвсэгт бүлэглэл энхийг сахиулагчид руу халдсан байх магадлалтай хэмээн Конгогийн эрх баригчид мэдэгджээ.НҮБ-ын 18 мянган энхийг сахиулагч Конго улсад үүрэг гүйцэтгэж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 6 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 7 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28