Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс хүйтэрч 8-10 градус хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна