СЭЛЭНГЭ АЙМАГТ УРГАЦ ХУРААЛТ ДУУСЛАА


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил: Байгалийн ямар ч хүнд нөхцөлтэй тулгарсан бидний хувьд ургац алдаж болохгүй гэсэн ганцхан зорилго байдаг. Яагаад гэвэл Сэлэнгэ аймаг бол Улсынхаа өмнө Монгол түмнээ эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах үүрэг хүлээсэн. Тиймдээ ч налайж суух эрх бидэнд байхгүй. Хаана хаанаа хариуцлагатай ажиллаж, хоёр ч удаагийн байгалийн хүндрэлийг даван тууллаа. Энэ жил манай аймаг 150504 га талбайд тариалалт хийж 178850 тн ургац хураан аваад байна. Энэ жилийн хувьд нэг га-гаас 12,9 цн ургац хураан авах төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 13,4 цн ургац хураан авсан.

-Сэлэнгэ аймагт хэчнээн аж ахуй нэгж, иргэд газар тариалангийн ажил эрхэлдэг билээ?

-Аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 310 мянган га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулж байна. Жилд дунджаар 170 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 мянган га талбайд уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа. Бид улсын хэрэгцээт үр тарианы 60%, төмс хүнсний ногооны 40%-ийг дангаараа хангадаг. Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлж байгаа нь маш чухал ажил юм.

-Сэлэнгийн өрх бүр үйлдвэрлэгч гэж ярьдаг. Өнөөдөр нийгэмд хурц сэдэв болоод байгаа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих хамгийн боломжтой газар нь Сэлэнгэ аймаг байх. Энэ тал дээр таны бодол?

-Тийм ээ. Бид хурал болгон дээрээ энэ тухай ярьж, хийж бүтээх хүсэлтэй хүмүүсээ дэмжихийг боддог ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнгээ өгсөн ажил хийгдээгүй л байна. Хамгийн наад зах нь жил болгоны ургац хураалтын үед бид урд хөршөөс орж ирсэн шуудайг хэрэглэдэг. Тэр шуудайг өөрсдөө үйлдвэрлэдэг, эсвэл түүхий эдийг нь оруулж ирээд эндээ оёдог болвол ажилтай, орлоготой айл өрх нэмэгдэнэ шүү дээ. Манай сум болгонд өөрсдийн нь онцлогт таарсан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж би боддог. Тэрний төлөө ч ажилладаг. Гэтэл ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудалд аймгийн удирдлагуудыг холбож, зориудаар худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай байна. Миний хувьд хариуцлагатайгаар хэлэхэд "Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан"-гаас авсан нэг ч төгрөг байхгүй. Аав ээж, ах дүү, хамаатан садан маань ч холбогдоогүй. Ингэж аливаа асуудлыг улс төржүүлэхийн оронд аль суманд юу хийж болох тухай яримаар, ажил хэрэг болгомоор байна. Бас нэг жишээ дурдахад манай Түнхэл тосгонд модны олон үйлдвэр ажилладаг. Тэднээс гарч байгаа үртсээр шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй байна.

–Саяхан болж өнгөрсөн "Сэлэнгийн ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа хэр үр өгөөжтэй болсон бэ?

-Бидний тариалсан төмс, хүнсний ногооны гол худалдан авагчид нийслэл хотынхон.13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдааг Эрдэнэт, Дархан, Сэлэнгийг холбосон "Хөгжлийн алтан гурвалжин" бодлогын хүрээнд нийслэлийн удирдлагууд дэмжиж, худалдааны талбайн асуудлыг шийдэж өгсөнд маш их баяртай байгаа. Сэлэнгийн арваад сумдын 200 гаруй ногоочид үзэсгэлэн худалдааны үеэр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал, хмел талх, даршилсан ногоо зэрэг өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ борлуулж, чамгүй орлого олсон



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 6 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 7 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28