ОРОН НУТГИЙН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ


2018 оны 10 дугаар сарын 07-ны Ням гарагт зарим газарт Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.

Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2 мандат, мөн аймгуудын 3 сум, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын 4 мандатын төлөө нөхөн сонгууль, Дорногоьв аймгийн 2 сумын ИТХ-ын 2 мандатын төлөө дахин сонгууль явагдаж, 15 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 хэсэг, Замын-Үүд сумын 9 хэсгийн сонгогчдын ирц хуулинд заасан хэмжээнд хүрээгүйн улмаас буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул саналаа өгөөгүй сонгогчдын саналыг авах нэмэлт санал хураалт явагдана. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн сумдын сонгуулийн хороо гаргаж хугацааг товлох юм.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 1 мандатын төлөө АН-аас нэр дэвшигч олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах сумын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нар олонхийн санал авч сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.


Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 17 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 19 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 20 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 20 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28