ЯАМДЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ


Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /10.04/ болж, Төрийн албаны шинэчилсэн хуулийг дагалдаж гарах дүрэм, журамд оруулах санал болоод зарим албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, "Төрийн албаны сургалтын байгууллагын дүрэм"-д тусгах санал хийгээд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох, орон байраар хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх баталгааг эдлүүлэх зэрэг нийт 27 асуудал хэлэлцжээ.

Түүнчлэн хуралдаанаар зарим яам, агентлагуудын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн гишүүд хэлэлцэж, дүгнэлт гаргасан байна. Тухайлбал,

  • Батлах хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Сангийн яамны Хууль эрхзүйн газрын дарга,
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга зэрэг 12 албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцэж тогтоол гарган, холбогдох албан тушаалтнуудад санал хүргүүлжээ.

Эдгээр хүмүүс нь төрийн албаны ажил үүргийг бага доод албан тушаалаас нь шат дараалан гүйцэтгэж, тогтвор суурьшилтай ажилласаар зэрэг дэв ахиж, Төрийн албаны шалгалтыг амжилттай давж, одоогийн албан тушаалд хүрч буй хүмүүс юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 7 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 10 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 12 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 12 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 13 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 13 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 13 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 14 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 14 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр