“ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРЭМ ЗӨРЧСӨН БӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ


МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 25-нд хуралдаж, допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хариуцлага тооцох, допингоос сэргийлэх, допингтой холбоотой бусад зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар дахин хэлэлцжээ. Улмаар "Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам"-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан байна. Нэмэлт өөрчлөлтөөр:

  • Допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шийтгэл оноосон байхад барилдсан тохиолдолд уг бөхийн шийтгэлийг хугацааг хамгийн сүүлд барилдсан хугацаанаас эхлэн дахин тооцно.
  • Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг барилдуулсан аймаг, сумын наадмыг хүчингүйд тооцож, тухайн наадамд цол авсан бөхчүүдийг эрэмбэнд оруулахгүй.
  • Шинжилгээ өгөхөөс татгалзсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцож, улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг мөн 2 жилээр хасахаар болов.Энэхүү шинэчилсэн журмыг 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 минутын өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 19 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 23 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27