НОГООН ПАСПОРТ-МОНГОЛ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх "Ногоон паспорт" аяныг өргөжүүлж орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор Дорноговь аймгийн Хамарын хийдэд энэ сарын 15-ны өдөр "Ногоон паспорт-Монгол орон даяар" аяны нээлт боллоо. Энэ үеэр сурагчдад байгаль орчноо хамгаалах талаар өртөөлсөн сургалт явуулж, мөн Монголын төдийгүй бурхны шашны томоохон энергийн төв болох Хамарын хийдийг танилцуулах аялал зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Орон нутгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, тус аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн нийт 300 орчим сурагчдаас гадна Улаанбаатар хотын сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Цаашид аялал жуулчлал болон байгаль орчин хамгааллыг хослуулан хөгжүүлэхийн тулд ногоон байгууламж бүхий жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой аялал жуулчлалын цогц бүс байгуулахыг зорьж байгаа аж. Энэ ажлын эхлэлийг ийнхүү дотоодын аялал жуулчлалын гол цөм Хамарын хийдээс эхлүүлж буй талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцоллоо. Мөн тэрбээр "БОАЖЯ-наас өнгөрсөн жилээс эхлэн Ногоон паспорт аяныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан. Уг аян нь өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч, шинэ эриний иргэдийг бэлтгэхээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад иргэдийн оруулах хувийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн аяны хүрээнд аюултай хог хаягдал, тэр дундаа батарейг ялгах, ахуйн хог хаягдлыг ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх зэргийг байнгын үйл хэрэг болгохыг зорьж байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, байгалийн шавхагдах нөөцийг удаан хугацаанд тогтвортой ашиглах ухагдахууныг хүүхдүүдэд төлөвшүүлнэ. Тиймээс "Ногоон паспорт" аяныг Монгол орон даяар эхлүүлж байна. Ингэснээр хүүхдүүд ус, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа ангилах, аюултай хог хаягдлаа ялгах гэх мэт олон дадал хэвшлийг өөрсдөө албан бусаар сурч, цаашлаад анги хамт олноо уриалах юм" гэв.

Хамарын хийдэд аялахаар ирсэн хүн бүр нэг мод тарьж, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын бүс байгуулах эхлэлийг Ногоон паспорт аяны хүүхдүүд мод тарьж эхлүүлсэн юм. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа "Бид говийн бүсэд сайн ургадаг гурван төрлийн 400 орчим мод, мөн жимс жимсгэнийн мод суулгалаа. Мод тарьсны дараах усалгаа, арчилгааны асуудал хамгийн чухал байдаг. Яамны зүгээс усалгааны асуудлыг бүрэн шийдэж өгсөн. Мөн мод тарьсан талбайг хашаалж, сандал, сүүдрэвч бариулсан. Одоохондоо усалгаа, арчилгааг хийдийн лам нар хариуцна. Цаашид байнгын хариуцаж ажиллах хүнийг цалинжуулж ажиллуулах байх. Хамарын хийдийг зорьж аялахаар ирсэн жуулчид нэг мод тарьж буян үйлдэх боломжоор хангаж байна" хэмээсэн юм.

Харин хүүхдүүдийн хувьд таван өртөөгөөр аялж, байгаль орчин болоод мод тариалах талаар сургалтад хамрагдсан бөгөөд эдгээр өртөөнөөс хамгийн их таалагдсан нь озоны давхаргын цоорлын талаарх өртөө гэдгийг онцолж байлаа. Ингээд мод тарих үеэрх хүүхдүүдийн сэтгэгдлийг хүргэе.

Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 9-р ангийн сурагч н.Есөн-Эрдэнэ

Өнөөдрийн сургалт маш их таалагдлаа. Өртөөлсөн сургалтуудын хамгийн сонирхолтой нь озоны давхаргын өртөө байсан. Мөн мод тарих сонирхолтой байна. Гэхдээ заавал мод тарих биш зүгээр л ядаж байгальдаа хог хаяхгүй байцгаая гэж уриалмаар байна.

Дорноговь аймгийн 10-р ангийн сурагчид н.Халиунаа, н.Долгорзав

Өнөөдөр маш гоё өдөр байлаа. Энэ үйл ажиллагааг жил бүр өөр өөр аймагт хийдэг болоосой. Манай сургуулийнхан жил бүр энд ирдэг. Мөн манай сургуулийн хүүхэд, эцэг эх, багш нар хамтарч сургуулийнхаа эргэн тойронд хавар бүр мод тарьдаг.

Дорноговь аймгийн сурагчид

Ядрахгүй байна. Гоё гоё юм сурлаа. Озоны давхаргыг багасгахын тулд мод сайн тарих хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо. Мөн цэргийн хоол идсэн чинь цэрэгт явж байгаа мэт санагдсан.

Хээрийн аялалд ийм олон хүүхдийг хамарсан хээрийн аялалд анх удаа хамрагдаж байна. Хүн бүр өөрсдийн ухамсраараа байгалиа хамгаалах хэрэгтэй. Хамгийн наад зах нь хогоо хогийн саванд хийгээд хэвших хэрэгтэй. Эх дэлхийгээ хайрлах сэтгэл жижиг зүйлээс харагддаг. Жишээ нь гарт байгаа усны саваа аль болох удаан хэрэглэж сурах хэрэгтэй. Учир нь үүнийг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь байгалиас гардаг.

Ногоон паспорт (10)Ногоон паспорт (11)Ногоон паспорт (12)Ногоон паспорт (13)Ногоон паспорт (14)Ногоон паспорт (15)Ногоон паспорт (16)Ногоон паспорт (17)Ногоон паспорт (18)Ногоон паспорт (1)Ногоон паспорт (2)Ногоон паспорт (3)Ногоон паспорт (5)Ногоон паспорт (6)Ногоон паспорт (7)Ногоон паспорт (8)Ногоон паспорт (9)Ногоон паспорт (10)Ногоон паспорт (11)Ногоон паспорт (12)Ногоон паспорт (13)Ногоон паспорт (14)Ногоон паспорт (15)Ногоон паспорт (16)Ногоон паспорт (17)Ногоон паспорт (18)Ногоон паспорт (1)Ногоон паспорт (2)Ногоон паспорт (3)Ногоон паспорт (5)Ногоон паспорт (6)Ногоон паспорт (7)Ногоон паспорт (8)Ногоон паспорт (9)Ногоон паспорт (10)

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 минутын өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 19 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 23 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27