"ЦАГДАА" ТОЛГОЙ ОРЧИМД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА


Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа" толгой орчимд байгуулахаар боллоо. Тэнд ямар бүтээн байгуулалт өрнөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Газрын албаны дарга Э.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Тус толгойг тойрсон дөрвөн га газарт бүтээн байгуулалт өрнөнө. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ. Мөн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ.

Цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулж, тохижуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Тус тойргоос нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх "Гэр хорооллын бүсэд хүүхэд, залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн байхгүй. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны орчин нөхцөл муу, өнгөрсөн онд айл өрхүүдийг цахилгаанд холбож дууссан. Гэр хороолол дахь анхны цэцэрлэгт хүрээлэнг энд байгуулах болсонд талархаж байгаа" гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан бүтээн байгуулалт хийх орчинтой танилцаад "Нийслэлийн хүүхэд, залуус, ахмадуудад амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон байгууламж бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн барихаар боллоо.

Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө, мөнгийг ирэх оны төсөвт багтаан тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна" гэв.

Дашрамд сонирхуулахад, цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах бөгөөд 2.1 тэрбум төгрөг зарцуулна. Үүний 500 сая төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 22 минутын өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 19 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 23 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27