Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, нэр бүхий иргэд Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд хандсан юм.
Дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр Зөрчлийн тухай хуульд заасан. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд хандсаныг хэлэлцэж байгаа нь энэ. Хүүхдээ вакцинд хамруулаагүйнх нь төлөө торгох нь зөв эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдэх нь анхаарал татаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна