ШШГЕГ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ


С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ" гэх гарчигтай мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ.

Тус нийтлэлд "... хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас дарамтад оруулах гэсэн маш ноцтой үйлдэл мэтээр харагдаж байх юм ...", "... хаалттай хорих ангид хоригдож буй ялтнууд гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, өрөөндөө ганц ганцаараа байрладаг бөгөөд гадны хэн нэгэн этгээд халдах нь бүү хэл өөрийнхөө ч амь насыг хорлох боломжгүй хатуу чанга хяналтан дор ялаа эдэлдэг байна. Харин нээлттэй хорих ангид шилжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт хамгаалалт суларч, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар нээлттэй хорих ангид шилжин амьдрах, тэр ч бүү хэл нэг өрөөнд хэд хэдэн ялтантай хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсгэх аж...", "... ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ ..." гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц ташаа мэдээллүүдийг нийтэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохих шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хаалттай дэглэмийн хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн хууль ёсны эрхийг нь хангаж буй явдал юм.Хорих анги, байгууллагуудын харуул хамгаалалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 27 минутын өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 19 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 23 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27