С.АМАРСАЙХАН: ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ШИНЭЧЛЭЛД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАНА


Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороор зочилж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тайлан мэдээллийг сонсож, тус цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

Дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн харьяа нутаг дэвсгэрийнхээ зорилтод бүлгийн гэр бүл, хүүхдүүдийг бүртгэж, нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан арга хэмжээ авч буй аж. Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, ахуйн хий, дэлгэцийн донгийн хор хөнөөлийг хүүхэд, залууст таниулж, хамтарсан багийнхантай байнгын холбоотой ажиллаж байгаа гэв. Мөн зорилтод бүлгийн гэр бүлд дэмжлэг үзүүлж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийнхэн хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлон, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч байгааг онцоллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сэргээн засах эмчилгээнд хамруулж буйг дурьдлаа.

Тус дүүрэгт улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг 40 хүүхэд байдаг бөгөөд тэдэнд чиглэсэн арга хэмжээ ч авч байгаа гэв. Түүнчлэн 0-5 настай, хөгжлийн бэрхшээлтэй 28 хүүхдийг сэргээн засах эмчилгээнд хамруулсан байна. Хүүхдийг өөртөө итгэлтэй байж, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь нэмэгдүүлэхээр "Хүүхдээ сонсоё" аян өрнүүлж буйгаа тус хэлтсийнхэн онцолсон. Аяны хүрээнд хүүхдүүдийг дүүрэг, хороодын Засаг дарга болон удирдах хүмүүстэй уулзуулж, саналыг нь сонсдог уламжлал тогтжээ.

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн бусдаасаа ялгарах нэг давуу тал өөрийн гэсэн байртай явдал. Тус дүүрэгт 0-15 насны 12 мянган гаруй хүүхэд амьдардаг. Зүүн аймгуудаас Улаанбаатар хотыг чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй тул зам, тээврийн осолд хүүхэд өртөх эрсдэл бий. Тиймээс дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн нь хөтөлбөр гарган, дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг шалгасан байна. 14-өөс доош насныхан ихэнх цагийг гэр бүлийнхэнтэйгээ, түүнээс дээш насныхан нь найзуудтайгаа өнгөрүүлдэг тул онцлогт нь тохируулан хөгжүүлэх арга сэджээ. Мөн тус хэлтсийнхэн хүүхдүүдийг монгол ахуйд заншуулахын тулд тусгай өрөө бэлджээ. Казах үндэстнүүдэд ч зориулсан өрөө байгуулсан байна. Ирэх аравдугаар сарын эхээр өсвөр үеийн охидод зориулсан өрөө нээж, зорилтод бүлгийн охидод чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн эдгээрээс гадна хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорьж байгаа ч төсөв хөрөнгө хангалтгүйг байгааг учирласан.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн үйл ажиллагааны талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар тус цогцолборт 103 хүүхэд хүмүүжиж байна. Тэдний олонх нь нийслэлийн хүн амын нягтрал ихтэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргээс иржээ. Сүүлийн жилүүдэд дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжаар тэнд ихэвчлэн бага насны, тэр дундаа нэн эмзэг бүлгийнхэн байгаа гэнэ. Цогцолборын удирдлага хүүхдүүдийг дотооддоо болон Япон, ӨМӨЗО, БНХАУ-д сургаж байгааг дуулгалаа. Хүүхдүүдийн 51 хувь нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй тул нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлага байгааг цогцолборын дарга Б.Лхамсүрэн онцолсон. Гэвч харьяа "Од" зуслан нь хүүхэд хүлээн авах бололцоогүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болоод уджээ. Засаж, шинэчлэхэд нийтдээ 4.2 тэрбум төгрөг хэрэгтэйг дурьдав. Өнгөрсөн жилүүдэд энэ талаар нийслэлийн удирдлагад удаа дараа уламжилсан ч хэрэгцээтэй хөрөнгө, мөнгийг шийдэж өгөөгүй гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тайлан, мэдээллийг сонсоод "Эрүүл нийгмийг цогцлоон, хүүхдийг хамгаалахад та бүхний үүрэг, оролцоо их. Та бүхэн хүнд, хэцүү ажил хийж байгааг ойлгож байна. Уг ажилд дан ганц Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийнхэн бус, бүх төрийн байгууллага оролцох ёстой. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаныхан боломжит бүх хэлбэрээр анхааран ажиллаж байгаа. Цаашид улам идэвхжүүлнэ. Харин та бүхэн мэдээллээ зөв солилцож, болохгүй зүйлээ шийдэж, бүтэж байгааг нь дэмжих хэрэгтэй. Хийсэн ажлаа тайлагнах бус, үр дүнг нь үзэх ёстой. "Од" хүүхдийн зуслангийн засвар, шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг нэг дор төсөвт суулгах боломж хомс. Хүүхэд бол монголын ирээдүй. Тиймээс ирэх оны төсөвт эхний хөрөнгө оруулалтыг тусгана. Орон нутгийн өмчит болон төсөвт үйлдвэрийн газруудын ашиг болох 1.6 тэрбум төгрөгийг ирэх жилээс нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Энэ хөрөнгийг хүүхдийн зусланд зарцуулж болно. Харин холбогдох албаныхан бүтээн байгуулалтын зургийг нягталж, ямар үйл ажиллагаа явуулах, ашиглалтын зардлаа хэрхэн олох вэ гэдгээ сайн судлаарай. Хүүхдэд зориулсан байгууллагын үйл ажиллагааг бизнес болгож, хариуцсан эзэнгүй байлгах ёсгүй гэдгийг анхааруулъя" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 4 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 6 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 8 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 9 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 9 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 9 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 10 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 10 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр