БЯЦХАН ХҮҮ ТОГЛООМЫН ТӨВӨӨС ХАЛДВАР АВЧ ХҮНДЭЭР ӨВЧИЛЖЭЭ


Бага насны хүүхдүүдийн дундах халдварт өвчний 10 тохиолдол тутамд Гар, хөл, амны өвчний эзлэх хувь жилээс жилд өсч буй гэдэг.

Тэгвэл Филиппины иргэн, залуу ээж Маделин Беркасис Гуланго өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн сэрэмжлүүлэг нийтэлжээ. Маделин хүү Кларкаа сар бүрийнх хэмжилт, биеийн ерөнхий шинжилгээг хийлгэснийхээ дараа тоглоомын төв рүү авч явсан байна. Ээж, хүү хоёр тоглоомын төвөөс шууд гэртээ харьжээ.

Маргааш нь Кларк хүү шалтгаангүйгээр 39 хэм хүртэл өндөр халуурч эхэлсэн байна. Мөн хөлөн дээр нь улаан тууралт үүсч, уг тууралт маш эрчимтэйгээр хүүгийн гар, цээж, амны эргэн тойронд болон амны салстаар гарчээ. Эмч Кларк хүүг гар, хөл, амны өвчин туссан хэмээн оношлосон байна. Эмчийн дүгнэлтээр эмнэлгийн сар бүрийнхээ шинжилгээгээр ямар ч өөрлөлтгүй гарсан Кларк хүү тоглоомын төвөөс уг өвчний халдварыг авсан болж таарчээ. Хүүхдийн тоглоомын төв нь халдварт өвчин тархах нөхцөл бүрдсэн, маш эрсдэлт орчин гэдгийг эмч Маделинд тайлбарлаж өгсөн байна. Энэ явдлыг та бүхэнтэй хуваалцаж байгаа нь хүүхдүүдээ эрсдэлт орчинд, нэн ялангуяа тоглоомын төвд тоглуулсныхаа дараа гарын ариун цэврийг сайтар сахих, өвчтэй хүүхдүүдээ ийм газруудаар авч явахгүй байгаасай гэж хүссэн юм гэж Маделин онцолжээ.

Бяцхан хүү тоглоомын төвөөс халдвар авч хүндээр өвчилжээ

Бяцхан хүү тоглоомын төвөөс халдвар авч хүндээр өвчилжээ

Гар, хөл, амны өвчин нь вирусын шалтгаантай, ихэвчлэн 5-аас доош насныхан өвчилдөг цочмог, хөнгөн явцтай халдварт өвчин юм. Хүн төрөлхтний хувьд харьцангуй залуу уг өвчний анхны тохиолдлыг 1956 онд Австрали тивд бүртгэж байжээ. Салхин цэцэг өвчнийг анх 1600-аад онд Италид тодорхойлж байсантай харьцуулахад гар, хөл, амны өвчин нь харьцангуй залуу буюу тэр хэрээр бүрэн судлагдаагүй гэсэн ангилалд багтдаг байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 27 минутын өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 19 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 23 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27