“ДЦС-4”-т ГАРСАН ОСОЛД НЭР БҮХИЙ ГУРВАН КОМПАНИЙГ БУРУУТГАЛАА


Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцад 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09:54 цагт гэнэтийн осол гарсан. Ослын улмаас эрчим хүчний төв систем 2-10 цагийн турш тэг зогсолт хийсэн.

Ослын шалтгааныг эцэслэн тогтоохоор Эрчим хүчний яамнаас тусгай ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дүгнэлтэд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар,

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" /ЦДҮС/ ТӨХК, "ДЦС-4" ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв" /ДҮТ/ ХХК-ийн инженерүүд хамтран 220/110 кВ-ын "Ил хуваарилах байгууламж 4"-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программ"-ыг 2018 онд баталсан байна. Энэ дагуу тухайлсан ажил бүр дээр уг гурван компани хамтран, сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ хийдэг.

Үүнийг тухайн байгууллагуудын Гүйцэтгэх удирдлага, инженерүүд хянаж баталгаажуулах ёстой аж. Гэтэл уг ослын үеэр уг хэмжээ алдагдсан талаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Дүгнэлтэд,

"НЭГ: Захиалагч "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК

-Батлагдсан үлгэрчилсэн программын дагуу сэлгэн залгалтын хуудсыг "ДЦС-4" ТӨХК-тай хамтран бичээгүй, бүрэн хянаагүй алдаатай бичсэн,

-"Ил хуваарилах байгууламж 4"-ийн ээлжийн инженер "ДЦС-4" ТӨХК-ийн ээлжийн монтерыг үйлдэл гүйцэтгэх үед хяналт тавиагүй,

-"Ил хуваарилах байгууламж 4"-ийн ээлжийн диспетчер "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн ээлжийн диспетчерт сэлгэн залгалтын программыг танилцуулж, зөвшөөрөл авсан боловч "ДЦС-4" ТӨХК-ийн ээлжийн диспетчертэй мэдээлэл солилцоогүй,

ХОЁР: Гүйцэтгэгч "ДЦС-4" ТӨХК

-"ДЦС-4" ТӨХК-ийн "Диспетчерийн үндэсний төв" ХХК-д өгсөн ТГ-7 үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийх захиалгаас гадна нэмэлт ажлын нарядыг цахилгаан цехийн дарга нэмж бичсэн бөгөөд олгосон нарядын дагуу хийж гүйцэтгэсэн байна. Гэвч хийгдэж байгаа ажлын талаар цехийн ээлжийн дарга нар болон инженерүүд ажил хүлээлцэхдээ мэдээлэл өгөөгүй,

-"ДЦС-4" ТӨХК-ийн 2018.09.14-ний өдрийн 08:00-20:00 цаг хүртэлх гуравдугаар ээлжийн даргад өгсөн захиалгаас гадна нэмэлт ажлыг наряд нээж, газардуулгын хутга тавьсан үйлдлээ шуурхай ажиллагааны дэвтэрт тэмдэглэсэн. Гэвч сануулах платакууд өлгөөгүй, дараачийн ээлждээ танилцуулж, анхааруулаагүй. Улмаар хийгдсэн ажлын талаар "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн ажилтанд мэдэгдээгүй байна.

-2018.09.14-ний өдрийн 08:00-20:00 цаг хүртэлх гуравдугаар ээлжийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дөрөвдүгээр ээлж мэдээлэлгүй байсан тул сэлгэн залгалтын үед аваарь гарсан,

-"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн бичиж батлуулсан сэлгэн залгалтын программыг дөрөвдүгээр ээлжийн инженер, монтер бүрэн хянаж, шуурхай ажиллагааны схемтэй танилцаагүй,

ГУРАВ: Зохицуулагч, хяналт тавигч "Диспетчерийн үндэсний төв" ХХК

-Ээлжийн диспетчер "ДЦС-4" ТӨХК-ийн ТГ-7-д үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийх захиалгын дагуу олгосон зөвшөөрлийн гүйцэтгэлд хяналт тавиагүй,

-Ээлжийн диспетчер Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн боловсруулсан сэлгэн залгалтын программыг бүрэн хянаагүй,

-Сэлгэн залгалтын программын болон сэлгэн залгалт хийхийн өмнө "ДЦС-4" ТӨХК-ийн ээлжийн диспетчертэй мэдээлэл солилцоогүй, энэ талаар удирдах щитны монтероор дамжуулан мэдэгдсэн.

ГОЛ ДҮГНЭЛТ: "ЦДҮС" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК, "ДҮТ" ХХК-иуд сэлгэн залгалтын үеийн шуурхай ажиллагааны харьцааны заавар, мөн сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ хөтөлбөрүүд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо алдагдаж, хяналтгүй болсон.

Гүйцэтгэх захирал, ерөнхий инеженерүүд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаагүй. Хяналт тавих үүргээ биелүүлээгүй, компанийн хэмжээнд сахилга хариуцлага алдагдсан зэрэг нь дээрх аваариуд гарах үндсэн нөхцөл болсон байна" гэж дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн цахим хэрэглээг зохицуулах чухал хууль оруулж ирэв 17 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 17 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 20 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28