ГОЛД ЖИВСЭН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА


Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн, Баян-Уул суманд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн 39 настай эрэгтэй М нь Хэрлэн голд загасчилж яваад ор сураггүй алаг болсон гэх дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийнхний хамт Хэрлэн сумын 1 дүгээр багийн Өгөөмөр гэдэг газраас "Улаан-Эрэг" гэдэг газар хүртэл "Хэрлэн" голын эрэг дагуу 35 км-т 3 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн тус аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газарт Онон голын усанд тус сумын харьяат иргэн 60 настай эрэгтэй Б нь живсэн тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагч, цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн 12 иргэн гээд нийт 24 хүн Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газраас "Улиастайн гарам" гэдэг газар хүртэл голын эрэг дагуу 37 км-т эрэн хайх ажиллагааг явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн цахим хэрэглээг зохицуулах чухал хууль оруулж ирэв 18 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 17 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 20 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28