АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР ОСЛЫН ДУУДЛАГА 40 ХУВИАР БУУРЧЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.09.22, 23/ Тээврийн цагдаагийн алба нийт 645 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл байв. Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал өмнөх өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй тайван байсан бөгөөд "Автомашингүй өдөр"-өөр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 40 хүртэл хувиар буурчээ. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал,

-2018.09.22-ны өдөр Баянчандмань явах зам, "Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэргийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Sonata-6 маркийн автомашин болохыг тогтоосон байна.

-Мөн 2018.09.23-ны өдөр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамжны замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч С,Н нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, унадаг дугуйтай холбоотой 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна. Ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 99 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 4 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 6 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 8 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 9 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 9 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 9 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 9 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 10 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр