ЭНЭ НАМАР ЗАРЛАГДСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД


Есдүгээр сард зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг


БНСУ-ын Засгийн газраас 2019 оноос эхлэн суралцах Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна. Тус хөтөлбөрт нийт гурван хүнийг сонгон шалгаруулах юм байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • 2019 оны гуравдугаар сарын байдлаар ахлах сургууль төгссөн байх
  • Монгол Улсын харъяат иргэн байх
  • 25 нас хүрээгүй байх(1994.03.01-нээс хойш төрсөн)

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу. Холбогдох дугаар 7007-1020, (E-mail) [email protected], веб хуудас http://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_293/view.do?seq=758693,


Японы Засгийн газрын тэтгэлэг

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг "Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр"-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарлалаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Их Британийн Засгийн газрын тэтгэлэг

Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлгийн бүртгэл 2018 оны наймдугаар сарын 6-аас арваннэгдүгээр сарын 6 хүртэл явагдах бөгөөд өргөдлийг www.chevening.org/applyцахим хуудсанд хандан бөглөнө.

Чевнинг нь ирээдүйн манлайлагч болох чадвартай, академик мэдлэг өндөртэй хүмүүст олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлэг нь Их Британид хүссэн сургуульдаа нэг жилийн магистрийн зэрэгт суралцах төлбөрийг бүрэн хариуцах ба суралцах хугацаандаа академик мэдлэг, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон орны соёлтой танилцах гэх мэт олон боломжуудыг олгодог. Сүүлийн 35 жилийн хугацаанд нийт 50,000 чадварлаг мэргэжилтнүүд Чевнингийн хөтөлбөрт хамрагджээ.

2019/2020 оны хичээлийн жилд нийт 1,500 тэтгэлгийг олон улсын оюутнуудад өгөх юм байна.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.chevening.org хаягаас авах боломжтой.

Чехийн Засгийн газрын тэтгэлэг


2019-2020 оны хичээлийн жилд БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл:

  1. Эдийн засаг
  2. Хөдөө аж ахуй
  3. Мэдээлэл зүй буюу информатик
  4. Байгаль орчин
  5. Эрчим хүч.

Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хийнэ.

Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас харах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн цахим хэрэглээг зохицуулах чухал хууль оруулж ирэв 18 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 17 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 20 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28