НАЛАЙХЫН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ БОЛЖ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ


Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хороо "Скай Тредс" нисэх онгоцны буудлын эсрэг талын замд 2018 оны есдүгээр сарын 19-ны өдрийн 06.00 цагийн орчимд том оврын ачааны машин, 13 зорчигчтой бага оврын автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас бага оврын автобусанд зорчиж явсан 13 иргэний зургаа нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан аж. Тодруулбал, иргэн Д-ийн эзэмшлийн "Даевоо" загварын ачааны автомашин Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 зорчигчтой "Грэсе" маркийн бага оврын автобустай мөргөлджээ. Улмаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат зургаан иргэн амь насаа алдсан байна. Амиа алдсан иргэдийн хоёр нь нярай хүүхэд байжээ. Энэ тухай дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын албанд өчигдөр 05:56 минутад иржээ. Дуудлагын дагуу долоон алба хаагч гэмтсэн долоон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, нас барсан зургаан иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ

эх сурвалж: news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 15 минутын өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 18 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 21 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28