БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАХИН СОНГУУЛЬ ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ


Баянзүрх дүүрэгт ирэх сарын 27-нд санал авахаар товлогдоод байсан ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16-р заалтуудыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос дээрх 2 нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч сонгуулийн тухай хуулийн 159-р зүйлийн 159.2, 160-р зүйлийн 160.4, 163-р зүйлийн 163.2, 163.3 дахь заалтыг үндэслэн дахин сонгууль явуулахаар тогтоол гаргасан.

Сонгуулийн хорооны дахин сонгууль явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч нэр дэвшигч А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дахин сонгууль явуулах тухай тогтоол хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоон шийдвэрлэснийг мөн эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн2018 оны 10-р сарын 27-ны өдөр явагдахаар зарлагдсан дахин сонгуульд улс төрийн намууд хуулийн дагуу, тогтсон хугацаанд оролцохоо илэрхийлсэн. Гэтэл 2018 оны 9-р сарын 11-ны 33 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дахин сонгууль явуулах тухай сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн болохыг намуудад мэдэгдсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нэхэмжлэл гаргаж энэхүү шийдвэрийг гаргуулжээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэх хэдхэн хүнд Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд бүтэн 2 жил ямар ч төлөөлөлгүй байж цаашдаа ч төлөөлөх эрх нь хязгаарлагдсаар байх нь огт хамаагүй болж иргэдийн сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж шүүхэд бүрэн гүйцэд нотлох баримт өгөлгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүхийг хуурч түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан гэж үзэж байна хэмээн мэдээлэл хийлээ.

Эцэст нь тэд сонгууль будлиантуулж иргэдээс авдаг татварын мөнгийг болон хорооны оршин суугчдын эрхийг ноцтой хохироосон Ардчилсан нам увиагүй үйлдлээ зогсоохыг улс төрийн намууд шаардаж байна гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 54 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28