ИРГЭД БОРООНЫ УЛМААС ЭВДЭРЧ СҮЙДСЭН ЗАМ, ГУДАМЖ ТАЛБАЙГ ЗАСАЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ


Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хороололын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ.
Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал хүсэлтийг сонсож СБД-ийн 15,16-р хорооны 58-р сургуулийн зүүн тал, 36-р цэцэрлэгийн урд талыг тохижуулах, хэвийн байдалд нь оруулах, 20, 81,82 -р гудамжны шороон замыг сайжруулах, хусч тэгшлэх зэрэг ажлыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2018 оны нийслэлийн төсвийн тодотгол, Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн шийдвэрлэж, яаралтай хэрэгжүүлж өгөх хүсэлтийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт хүргүүлсэн гэдгийг хэлсэн юм.

Сүхбаатар дүүргийн 16, 17-р хорооны иргэдийн зүгээс НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт хандан "Олон хоног дараалан орсон борооны улмаас гэр хорооллын гудамжуудад шалбааг тогтон, зам маш их эвдэрч, хальтиргаа гулгаа үүсч, машинууд эвдэрч, иргэд гэмтэж бэртэж байна. Нийслэлээс 80 сая төгрөгөөр "Жишиг гудамж" гэж хэсэг газар тохижуулахынхаа оронд 800 мянган төгрөгөөр хэд хэдэн газар шороо асгаад өгвөл бид өөрсдөө тараагаад гудамжныхаа замыг тэгшлэж болох байсан" гэж хэлж байлаа.

Мөн 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөх, ажил үйлчилгээг сайжруулахдаа иргэдийн саналыг авч, гэр хорооллын гудамжуудын замыг засах, гэрэлтүүлэг тавих, худаг барих, автобусны буудлын тоог нэмэх гэх зэрэг асуудлыг шат дараатай холбогдох газруудад уламжлан шийдвэрлэж өгөх хүсэлтийг НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт хүргэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 53 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28