МУГЖ Н.ТӨМӨРХУЯГ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ


"Ухаарч амьдрах хорвоо", "Насны намар" зэрэг уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ. Энэ талаар УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нүүр номондоо "Хайран сайхан дуучин ах маань Тэнгэрийн оронд дэвшжээ.

Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хэмээн өөрийнх нь дуулдаг шиг гашуун мэдээг сонсох ямар хэцүү байв аа...Гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн бичжээ.


Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн "Варьете" чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

Тэрээр 1987 оноос Монголын радиогийн алтан фондонд "Амьдрал хайр дээр тогтдог", "Саа мөнгөн хэрлэн", "Халхын сайхан хүүхнүүд", "Зүүдэн бороо", "Насны намар", "Ухаарч амьдрах хорвоо", "Хорвоод ганцхан ээждээ", "Намрын дурсамж", "Зүүдэлсэнгүй явлаа", "Ханийн минь нутаг", "Өр өвтгөх юм бүхнийг дуул" дуунуудаа бичүүлж ард түмний хүртээл болгосон нь эдүгээг хүртэл эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.

Түүний уран бүтээлүүд Монголын радиогийн "Цагаан лавай" , "Морин хуур" наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн төдийгүй Монголын орчин цагийн дууны урлагт томоохон хэмжээний шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 53 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28